Цагийн ажилд зуучлах тухайд
Найрсаг дэмжлэг
Гадаад оюутны хувьд тогтвортой цагийн ажил олох нь маш чухал.
Тус Академид цагийн ажлын танилцуулга байнга явагддаг. Ажлын байрны талаархтанилцуулга, мэдээллийг тус сургуулийн зарлалын самбарт тогтмол байршуулж байна. Мөн ажил олгогч байгууллагатай хэрхэн утсаар холбогдох, ажлын ярилцлагыг хэрхэн өгөх талаар зөвлөгөө өгч байна.
Сагамионо нь худалдааны бүс нутаг учир буудлын эргэн тойронд их дэлгүүр, супермаркет, конбини гэх мэт өргөн хэрэглээний дэлгүүрүүд их байрладаг.
Мөн хотын захад хүнс боловсруулах үйлдвэрүүд, түгээлтийн төвүүд их байдаг бөгөөд ажиллах хүчний эрэлт ч их байдаг. Үйлчилгээний байгууллагад ажиллах тохиолдолд япон хэлний чадвар шаардагдах боловч эдгээр хүнсний үйлдвэр, түгээлтийн төвүүдэд хэлний түвшин шаардахгүйгээр шууд ажиллах боломжтой байдаг.
Мөн бид "Мэргэжлийн бус үйл ажиллагааны зөвшөөрлийн өргөдөл" буюу японд ирээд цагийн хийж болох зөвшөөрлийн өргөдлийг урьдчилан бэлтгэж, элсэлтийн зөвшөөрлийн бичгийн хамт шуудангаар илгээж байна. Ингэснээр хил нэвтрүүлэх албанд шалгагдах үеэрээ оюутан нь"Оршин суугчийн карт" дээрээ "Мэргэшлийн бус үйл ажиллагааны зөвшөөрөл" –ын тамга даруулах боломжтой болох юм.